ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Серверийн өрөөний тоноглол, тоног төхөөрөмж  нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102358-02

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Серверийн өрөөний тоноглол, тоног төхөөрөмж” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгөөөс 50 хувиас багагүй байх; 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг дүгнэлтийн хамт ирүүлэх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;

Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 750,000 /Долоон зуун тавин мянган төгрөг/ тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот, 

Утас: 7505-5555 /дотуур утас-506/