ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: НЭГ БҮРИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ /НЭХИЙ, АРЬСАН, АЖЛЫН БЭЭЛИЙ/ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102432-06

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт Нэг бүрийн хамгаалах хээгсэл /нэхий, арьсан, ажлын бээлий/ нийлүүлэгчийг сонгох цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.

Үүнд: 

1. Багц-1 Нэхий бээлий

2. Багц-2 Арьсан бээлий

3. Багц-3 Ажлын бээлий

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

⦁ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20  хувиас багагүй байх. /Багц тус бүрт/

⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-иас багагүй байх;

⦁ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1011-д заалтыг хэрэглэх тул гадаадын бараа нийлүүлэгчид оролцохыг хориглоно. 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7505-5555 /дотуур утас-506/