ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-011943, MV-016882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын нүүрсний дээжийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202111571 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Энэхүү тендер нь зөвлөхийн хосолмол үнэлгээний аргаар зохион байгуулагдана.

3. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д MV-011943, MV-016882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын нүүрсний дээжийн шинжилгээ зөвлөх үйлчилгээг үзүүлэх.

4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас өнгөтөөр скайннердсан хуулбар;

3.3. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

3.4. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;

3.5. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх;

3.6. Шүүхийн төрөлжсөн архиваас гарах Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;

3.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;

4. Сүүлийн 5 жилийн аль нэг 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;

5. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол англи хэлээр давхар ирүүлнэ.

6. Дотоодын давуу эрх тооцно.

7. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.

8. Гадаадын этгээд тендер ирүүлэх бол дээрх бичиг баримтуудыг эх хувиар болон нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх, эсхүл мөн тухайн улсаас тус албан бичгүүд гарах боломжгүй тохиолдолд холбогдох баталгааны бичиг, тухайн улсын дүйцэх баримтыг ирүүлэх (affidavit)

9. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар тендерийг ирүүлнэ үү. 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот. 

Утас: 75055555-512