ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

 

Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ордын хэмжээнд нүүрс болон чулуулгийн бутлагдал, ширхэглэлийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгох зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: Ордын хэмжээнд нүүрс болон чулуулгийн бутлагдал, ширхэглэлийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг  сонгох ЭТТ/202102405/02

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:

2.1. Компанийн танилцуулга;

2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх;

2.3. Стандарт, хэмжил зүйн газраас олгодог: MNS ISO/IEC 17025:2018 Итгэмжлэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх; /тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байна/

2.4. Татварын ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс 

          хойших огноогоор ирүүлэх ирүүлэх/;

2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/

2.6. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/

2.7. Харьяалагдах банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлэх;

2.8. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлэх;

2.9. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад 3 ба түүнээс дээш хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх; 

2.10. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтыг ирүүлэх;

3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.

Утас: 75055555-506