ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн шинэ оффисын хурлын өрөөний тоноглол нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын журам: Тендер шалгаруулалтын онцгой журам, гэрээ шууд байгуулах арга

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102366

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Уурхайн шинэ оффисын хурлын өрөөний тоноглол”-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендерт оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх 

Туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд ижил төстэй гэрээ хийж хэрэгжүүлсэн байх 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх

Тендерийн хамт:

Төсөвт өртгийн 1% буюу 822,500 /Найман зуун хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот, 

Утас: 7505-5555 /дотуур утас-503/