ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 01 сарын 10-ны өдөр

 

Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам   /Хосолмол үнэлгээний арга/

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Зөвлөх үйлчилгээний нэр:

MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний үзүүлэгчийг сонгох ЭТТ/202102324/03

 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:

2.1. Компанийн танилцуулга;

2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлаж ирүүлэх;

2.3. Татварын ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт /Зарлал нийтэлсэн    

        өдрөөс хойших огноогоор ирүүлэх ирүүлэх/;

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Зарлал нийтэлсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/

2.5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Зарлал нийтэлсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/

2.6. Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

2.7. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлэх;

2.8. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх; 

2.9. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтыг ирүүлэх;

2.10. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог: Усны хайгуул, судалгаа явуулах 

тусгай зөвшөөрөлтэй байх /Мэдүүлэг хүлээн авсан өдрийн байдлаар хүчинтэй байна./

3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.

Утас: 75055555-506