ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.01.21

Тендер шалгаруулалтын нэр: Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102387

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээ хийх ажил–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1 хувь буюу 2,391,029,286 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цаг–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн, 09:30 цаг-т зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 Дотуур утас-503