Огноо: 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Принтерийн хор нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202108540
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Принтерийн хор нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэ тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим систем хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 100%-аас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байна
3. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байна.
4. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн тухай 2-оос доошгүй гэрээ, гэрээг дүгнэсэн акт эсхүл бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг ирүүлэх
Тендерийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө илгээх ба тендерийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 20 минутад нээнэ.
Захиалагчийн хаяг:
“Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508