ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бульдозерийн төлөвлөгөөт үйлчилгээний сэлбэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох цахим гэрээ шууд байгуулах урилга
Гэрээ шууд байгуулах урилгын дугаар: ЭТТ/202102426
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий оролцогчдоос Бульдозерийн төлөвлөгөөт үйлчилгээний сэлбэг нийлүүлэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим үнийн санал авах тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим үнийн саналын баримт бичгийг авна уу.
Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналын хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 851,077 /найман зуун тавин нэгэн мянга далан долоо/ төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг дуустал.
Тендерийг 2022 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарын хурлын өрөөнд цахимаар нээнэ.
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512