ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багаж хэрэгсэл нийлүүлэгч сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108484

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Багаж хэрэгсэл”–ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц № 2: Засвар механикийн гар багаж хэрэгсэл.

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 402,080 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн, 09 цаг 10 минутаас зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

1 дүгээр хороо, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Утас: 7505-5555 /дотуур утас-507/