ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022.02.25

Тендер шалгаруулалтын нэр: Оффисын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201470

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Оффисын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэх тухай  тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”  

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн хамт  10,800,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10:10 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 504 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7505-5555 дотуур утас-506