ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Автосамосвалын дугуй нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108480

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автосамосвалын дугуй нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.

Төсөвт өртгийн 1 хувь буюу 20,295,000 /хорин сая хоёр зуун ерөн таван мянга / төгрөг

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарын хурлын өрөөнд цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn  цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 75055555 дотуур утас-512