СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2022 оны 03 дугаар сарын 09 Улаанбаатар хот
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д
1. “Цооногийн бодит гүнийг хэмжих тоон хэмжээстэй хэмжигч (MITIMEASURE)”
2. “Цооногийн доторх халуун дулаан болон гүн хэмжигч (THERMOMETER BLAST HOLE TEMPERATURE PROBE)” нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр татан авч барааны нэр төрөл, тоо хэмжээ, техникийн тодорхойлолтыг харна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компаний гэрчилгээ;
3. Санал болгож байгаа барааны техникийн тодорхойлолт;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.