Огноо: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Уурхайн шинэ хотхон, шинэ оффисын тавилга /ширээ, сандал/ нийлүүлэгчийг сонгох гэрээ шууд байгуулах тендерийн баримт бичиг
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102371
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Уурхайн шинэ хотхон, шинэ оффисын тавилга /ширээ, сандал/ нийлүүлэгчийг сонгох цахим гэрээ шууд байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үнийн саналын шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим үнийн санал авах баримт бичиг тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим үнийн саналын баримт бичгийг авна уу.
Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү үнийн саналын шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Үүнд:
1. Багц-1 Түшлэгтэй болон гутал солих сандал.
Үнийн саналын оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-аас багагүй байх;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1011-дэх заалтыг хэрэглэх тул гадаадын бараа нийлүүлэгчид оролцохыг хориглоно.
Үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд үнийн санал ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 /дотуур утас-503/