Огноо: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: НЭГ БҮРИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ /НЭХИЙ, АРЬСАН, АЖЛЫН БЭЭЛИЙ/ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102432-07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нэхий, арьсан, ажлын бээлий/ нийлүүлэгчийг сонгох цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:
1. Багц-1 Нэхий бээлий
2. Багц-2 Арьсан бээлий
3. Багц-3 Ажлын бээлий
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жил буюу 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байх. /Багц тус бүрд/
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-аас багагүй байх;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1011-дэх заалтыг хэрэглэх тул гадаадын бараа нийлүүлэгчид оролцохыг хориглоно.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 /дотуур утас-506/