ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо/1/: 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр    

Тендер шалгаруулалтын нэр: Цэвэрлэгээний материал    

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201483  

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цэвэрлэгээний материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц № 1: Ахуйн цэвэрлэгээний материал

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:

Дотоодын багц № 2: Ариун цэврийн материал, хогны уут

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба

Багц №1: 28,709,290 төгрөг;

Багц №2: 63,297,600 /2/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ /3/.   

Тендерийг 2022 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минут –аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн, 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: /4/ “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 

75055555 дотуур утас 507

 

/1/ Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

/2/ Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

/3/ 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

 

/4/ Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.