ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 15 өдөр

Захиалагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК 

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим 

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгө 

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Бага үнийн арга/ 

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Усны эрүүл ахуйн үзүүлэлтийг лабораторид тодорхойлох, сорьц цуглуулах, тээвэрлэхийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний нэр:

Усны эрүүл ахуйн үзүүлэлтийг лабораторид тодорхойлох, сорьц цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох, ЭТТ/202201416

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд: 

1. Компанийн танилцуулга; 

2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

3. Монгол улсын хуулийн дагуу, татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна /Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс Татварын тодорхойлолтыг татаж үзнэ/ 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер нээсэн өдрийн  байдлаар хувь хүн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)- д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ. 

5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна;

Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу

6. Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

7. Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайланг  эх хувиас хуулбарлан  ирүүлэх;

8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх ба нотлох баримт бичиг ирүүлэх;

9. Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь усны дээжийг лабораторид цаг хугацаанд нь хүргэхтэй холбоотой тээвэрлэх үйл ажиллагааг бүрэн хариуцах тухай албан бичиг ирүүлэх;

 

3.  Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү. 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот.

Утас: 75055555-507