Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс болон Мэдээлэл технологи, инновацийн хэлтэс хамтран ERP системийг эрчимжүүлэх сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 23, 24, 25 болон 03 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд төв оффис, 03 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд салбарын ажилтнуудад цахимаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтад төв оффисын бүх газар хэлтсээс нийт 188 ажилтан, Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, хөгжлийн газар, Шуурхай удирдлага, дотоод хяналтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газар, Хилийн тээвэр, логистик, экспортын газар, Тээвэр, логистикийн газар, Үйлдвэр, техникийн газраас 185 ажилтан хамрагдав.