ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 23 өдөр

Захиалагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК 

 

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим 

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгө 

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнийн арга/ 

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-011955 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын нүүрсний дээжийн шинжилгээ хийх гүйцэтгэгчийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний нэр:

MV-011955 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын нүүрсний дээжийн шинжилгээ хийх гүйцэтгэгчийг сонгох, ЭТТ/202201099

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.

Үүнд: 

1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 

2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер нээсэн өдрийн байдлаар байдлаар татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/ 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер нээсэн өдрийн  байдлаар хувь хүн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)- д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ. 

5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна;

Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу

6. Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

7. Сүүлийн 3 жил 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого  төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;

8. 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана;

9. Сүүлийн 4 жил буюу 2018, 2019, 2020, 2021 онуудад 3 ба түүнээс дээш хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;

10. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх;

11. Стандарт, хэмжил зүйн газраас олгодог: MNS ISO/IEC 17025:2018 Итгэмжлэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх /тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байна/

 

3.  Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү. 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот.

Утас: 75055555-507