“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг дараах байдлаар шинэчлэн зарлаж байна.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Санхүү, уул уурхай, хууль эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, үүнээс гурваас доошгүй жил бизнесийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх;

2. Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;

3. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

4. Салбарын үйл ажиллагаа, эрх зүйн талаар мэдлэг, туршлагатай байх;

5. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцийг эзэмшигч, тухай салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;

6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн холбоогүй байх;

7. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх;

8. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

9. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх, хэрэв хашиж байсан бол тухайн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 жил өнгөрсөн байх;

10. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй байх;

11. Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Хараат бус гишүүнээр ажиллаж байгаа гишүүнийг сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй. 

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Өөрийн товч намтар;

3. Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх хоёр хүний ажил байдлын талаарх тодорхойлолт;

4. Анкет;

5. Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг нотлох бусад баримт бичиг, баталгаа.

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХАЯГ:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, “Финанс” төв, 1 дүгээр давхар, 104 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ. 

Материалыг дугтуйд битүүмжлэн ирүүлэх бөгөөд цахим шуудангаар ирүүлж болно. 

Цахим шуудан: info@erdenestt.mn  

Утас: +976 7505-5555  дотуур утас (240) Ажлын цагаар холбогдох боломжтой. 

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК