ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Хөрөнгө, ачаа тээвэр, жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/20220149

 

”Эрдэнэс Тавантолгой” ХК  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хөрөнгө, ачаа тээвэр, жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц № 1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал.-2022 оны 04 сарын 25-ны өдөр

Багц № 2. Ачаа тээврийн даатгал. 2022 оны 04 сарын 25-ны өдөр

Багц № 3. Хөрөнгийн даатгал. 2022 оны 04 сарын 25-ны өдөр

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба  багцын төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

 

Тендерийг 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 10.30 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”.

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, 

дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, 

Финанс төв, Улаанбаатар-15160

976-75055555 дотуур дугаар 301

bayartsetseg.b@erdenestt.mn

Харилцах хүний нэр: Б.Баярцэцэг