СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2022 оны 03 дугаар сарын 25
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Компанийн үйл ажиллагааны хүрээнд хүний эрх, жендертэй холбоотой иж бүрэн судалгаа хийх” ажлын үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: namjilmaa.b@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр татан авч ажлын даалгаврыг харна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компанийн гэрчилгээ;
3. Сургалтын хөтөлбөр
4. Олон улсын зөвлөхийн гэрчилгээ
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан namjilmaa.b@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.