ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 03 дугаар сарын 29

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-011955 тоот тусгай зөвшөөрлийн талбайн урьдчилсан хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийн талбайн урьдчилсан хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх замаар Шартээг талбайн эрэл үнэлгээний төвшинд хийгдсэн геологийн ажлыг ахиулан урьдчилсан хайгуулын төвшинд хүргэх, геологийн урьдчилсан мэдээлэл авах, нүүрсний чанарын нарийвчлан тогтоох, нүүрсний болон чулуулгийн давхаргуудын структурын өөрчлөлт, эвдрэл зэргийг тодруулах зорилгоор өрөмдлөг хайгуулын ажлыг төлөвлөсөн болно. 

Дээрх ажлын хүрээнд хийгдэх цооногийн геофизикийн хэмжилтийн ажлын үндсэн даалгавар нь өрөмдсөн цооногийн нүүрсний биетийн зузаан, гүний интервалын мэдээлэл нарийвчлан авах, чулуулгийн геотехникийн хэмжилт хийхэд оршино. 

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 

3.1. Цооногийн геофизикийн ажлыг гүйцэтгэх холбогдох эрх бүхий байгууллагын /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар/ хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх ба нотлох баримт бичгийг ирүүлэх;

3.2. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх; 

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт; /03 дугаар сарын 29-ний өдрөөс хойших байдлаар/

3.4. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа; /03 дугаар сарын 29-ний өдрөөс хойших байдлаар/

Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ. 

Жич: Дээрх 2 лавлагаа авах зааварчилгаатай www.tender.gov.mn цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсээс танилцана уу.

 

3.5. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тендер нээх өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. 

 

Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Төрийн худалдан авах ажиллагааны цахим

системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан (www.e-tax.mta.mn)-аас тендер нээсэн цагийн байдлаар татварын өр, төлбөрийн талаарх мэдээллийг шалгана.

3.6. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт; /03 дугаар сарын 29-ний өдрөөс хойших байдлаар/

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан тендер нээх цагийн байдлаар шалгана. Шалгахад өр төлбөргүй байх шаардлагатай. 

 

3.7. Харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, шүүхийн байгууллагуудаас лавлагаа тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;

3.8. Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн Цооногийн геофизикийн ажлын жагсаалтыг ирүүлэх;

3.9. Ажиллах хүчний мэдээлэл, танилцуулгыг жагсаалтаар ирүүлэх;

3.10. 100 мкю болон түүнээс дээш хүчин чадалтай 1-аас доошгүй үүсгүүртэй байна.

 

/Тодорхойлолтуудыг тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор авсан байх шаардлагатай бөгөөд аль нэгийг ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно/

 

4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555. дотуур утас-506