ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 01

Тендер шалгаруулалтын нэр: Тусгай зориулалтын автомашин нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201174

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тусгай зориулалтын автомашин нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц 1: SINOTRUCK HOWO336 /түлшний, усалгааны, цэвэр ус зөөврийн / эсхүл түүнтэй дүйцэх автоцистерн. 

Багц № 2: ХОГНЫ АВТОМАШИН HD-20 эсхүл дүйцэх / 1 ширхэг/ автоцистерн.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Багц 1: 5,864,814 төгрөг, Багц 2: 2,373,217 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

 

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11:10 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, 

Утас: 75055555 дотуур утас-503