ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засварын багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102346

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Засварын багаж хэрэгсэл нийлүүлэх  тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт 3  багцаас бүрдэнэ:

Багц 1:  Грейс памп болон тосны хийн насос 

Багц 2 : Зөөврийн грейс памп  

Багц 3 : Чичиргээ оношлогч 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 10 цаг 20 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд цахимаар нээнэ. 

 

Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn  цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 75055555 дотуур утас-512