ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД

2022 оны 04 дүгээр сарын 19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь дахь Цогтцэций суманд байрлах Салбарт гүйцэтгэх “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх” ажлын үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх ажлын даалгавар болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: namjilmaa.b@erdenestt.mn хаягаар авна уу. 

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх ажил нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт хийлгүүлж, үнэлгээ хийлгэх

2. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага байх

3. Монгол улсын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх журмын дагуу хийж гүйцэтгэх

4. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний дүгнэлтийг бүх ажлын байр дээр гаргах, гаргасан дүгнэлт нь ямар ч нөхцөлд хүчин төгөлдөр байх

5. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрүүл ахуйч нар нь мэргэжлийн, мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай байх

 

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;

1. Үнийн санал болон нэхэмжлэх;

2. Компанийн гэрчилгээ;

3. НӨАТ гэрчилгээ;

Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан namjilmaa.b@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.