Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 27 өдөр
Захиалагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгө
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Бага үнийн арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тосны шинжилгээ хийх хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний нэр:
Тосны шинжилгээ хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202201446
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана;
3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MNS ISO/IEC 17025:2017 стандарт шаардлагыг хангасан итгэмжлэгдсэн, туршлагатай лабораторитой байх ба итгэмжлэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх /тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байна/
4. Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө уг тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn-ээр шалгана. /Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй/
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер нээсэн өдрийн байдлаар хувь хүн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)- д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.
6. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна;
Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу
7. Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;
8. 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана;
9. Хүнд даацын техник, тоног төхөөрөмжүүдийн бүх төрлийн тос, шингэний дээжид шинжилгээ хийсэн ажлын туршлага нь 5 жилээс багагүй байх ба 2017, 2018, 2019, 2020, 2021 онуудад 3 ба түүнээс дээш хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
10. Ажиллах хүчний жагсаалтыг ирүүлэх;
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот.
Утас: 75055555-507