ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ 

 

Огноо: 2022.04.27

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн засварын газрын дизель цахилгаан үүсгэвэр (генератор 400 кВт)

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102344

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь үнийн санал авах баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайн засварын газрын дизель цахилгаан үүсгэвэр (генератор 400 кВт)-ыг нийлүүлэх тухай гэрээ шууд байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр үнийн саналын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үнийн санал авах баримт бичгийн үнийг төлснөөр шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Үнийн санал нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна. 

 

Үнийн саналыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас өмнө баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба үнийн саналын нээлтийг 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 09:10 цагт зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд үнийн санал авах баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, 

Утас: 75055555 дотуур утас-503