2022 оны 04 дүгээр сарын 28
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрсний уурхайн обьектын хамгаалалтыг хариуцсан Дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарын харуулын байр, цэг болон албан хаагчдын барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэнэ.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна.
Үүнд: ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-10.1, ЗТ-11.1;
3.3. Компанийн танилцуулга;
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт; /04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших байдлаар/
3.5. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт; /04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших байдлаар/
3.6. Захиргааны хэргийн шүүхээс тодорхойлолт; /04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших байдлаар/
3.7. Татварын цахим тодорхойлолт;
3.8. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт; /04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших байдлаар/
3.9. Харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, шүүхийн байгууллагуудаас лавлагаа тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;
3.10. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан;
3.11. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;
3.12. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн зураг төсвийн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх
3.13. Ажиллах хүчний мэдээлэл, танилцуулгыг жагсаалтаар ирүүлэх;
4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-506