Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 28
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЕЛАЗ-75135 маркийн автосамосвалын сэлбэг нийлүүлэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201336
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг БЕЛАЗ-75135 маркийн автосамосвалын сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 1 хувь буюу 23,680,264.14 /хорин гурван сая зургаан зуун наян мянга хоёр зуун жаран дөрвөн төгрөг арван дөрвөн мөнгө / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 10 минутанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512