ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202203781

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх  тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 1 хувь буюу 34,417,000 /гучин дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 20 минутанд зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn  цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 75055555 дотуур утас-512