ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022.04.29

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Чулуулаг, хөрс, геотехникийн физик механикийн шинж чанар тодорхойлох шинжилгээ хийх  ЭТТ/202201104  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  Чулуулаг, хөрс, геотехникийн физик механикийн шинж чанар тодорхойлох шинжилгээ хийх ажил  болно.

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 

3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

3.4. Тухайн үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт, итгэмжлэгдсэн лабораторийн сертификат,  эсхүл итгэмжлэгдсэн лабораторитой хамтран ажиллах гэрээ ирүүлэх.

3.5. Багийн ахлагч нь мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх бөгөөд тухайн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байна.

3.6.  Сүүлийн хоёр жилий буюу 2020, 2021 онуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт;        

3.7. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3.8. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна.  Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/

4. Гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 08:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505