ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022.05.04

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Эрх зүйн нэгдсэн цахим сан үүсгэх ажлын даалгавар боловсруулах, гэрээнд хяналт тавих  ЭТТ/202201463  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  Эрх зүйн нэгдсэн цахим сан үүсгэх ажлын даалгавар боловсруулах, гэрээнд хяналт тавих  ажил  болно.

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 

3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

3.4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3.5. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна.  Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/

4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505