АЮУЛГҮЙ АЛБАНЫ АХЛАХ СУРГАГЧИЙН ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын албаны Аюулгүй ажиллагааны ахлах сургагчийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тухайн зарыг  2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ны өдрүүдэд www.zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 44 иргэн анкет ирүүлснээс 6 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 20225.08.16-ны өдөр компанийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.