САНХҮҮ ЭДИЙН ЗАСАГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтний орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. 

Санхүү, эдийн засаг хариуцсан мэргэжилтний орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 46 иргэн анкет ирүүлснээс 5 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.   

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.