АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТНЫ ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Нүүрс ачилт логистикийн төвийн Ачаа вагон хүлээлцэгч ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. 

Ачаа вагон хүлээлцэгч ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ны өдрүүдэд www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 91 иргэн анкет ирүүлснээс 10 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.   

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.