ХИМИ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ОРОН ТООНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн хэлтсийн Хими технологийн инженер /түр/ ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. 

Хими технологийн инженер /түр/ ажилтны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 33 иргэн анкет ирүүлснээс 5 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.   

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.