“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Барилга, дэд бүтцийн хэлтсийн Холбоо дохиолол, автоматикийн инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
Холбоо дохиолол, автоматикийн инженерийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 19 иргэн анкет ирүүлснээс 8 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.
Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.