КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Үндэсний кибер аюулгүй байдлын боловсон хүчний хөгжил сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ц.Чинбаяр, Программ хангамжийн албаны мэргэжилтэн А.Хадхүү нар хамрагдав.