АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тээвэр, зохицуулалтын хэлтсийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

     Зураг төслийн мэргэжилтэн

     Тээврийн оновчлолын мэргэжилтэн

     Төмөр замын удирдлага, зохион байгуулалтын мэргэжилтэн

     Төмөр замын ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн

Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 75 иргэн анкет ирүүлснээс 11 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.