АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тээвэр, зохицуулалтын хэлтсийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

       Тээврийн дэд бүтэц хариуцсан зургийн инженер

      Эдийн засгийн мэргэжилтэн

      Тээврийн эрх зүйн мэргэжилтэн

      Терминалын удирдлага, менежмент хариуцсан мэргэжилтэн

Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 116 иргэн анкет ирүүлснээс 9 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.