Ажил мэргэжлийн стандарт боловсруулах, шинжээч бэлтгэх сургалт 2022 оны 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд “Ажил мэргэжлийн стандарт, хүний нөөцийн хүрээлэн” ТББ-иас танхимаар зохион байгуулагдав. Сургалтад Ажил мэргэжлийн стандарт боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон Салбарын Уулын хэлтсий ээлжийн мастер, автосамосвалын оператор нийт 27 ажилтан хамрагдлаа.