ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу Өмнөговь аймгийн удирдлагатай байгуулсан 2021 оны 05-р сарын 17-ны өдрийн ЭТТ-2021/407 тоот гэрээний дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой нүүрсний уурхайгаас нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутагт иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл бүхий талбайд түүх соёлын дурсгалт зүйл, нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, нөлөөллийн бүс дэх иргэд болон сумын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдан ажиллаж ирсэн ба нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн Хамтын ажиллагааны хороо гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэн, дараа жилийн ажлын төлөвлөгөөг баталж ажилладаг.