АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Төлөвлөлт, зураг төслийн хэлтсийн Эзлэхүүн төлөвлөлтийн зураг төслийн мэргэшсэн архитекторын орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Эзлэхүүн төлөвлөлтийн зураг төслийн мэргэшсэн архитекторын орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл www.zangia.mn болон www.ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 8 иргэн анкет ирүүлснээс 5 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.