АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтсийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгарууллт зарласан.

  • Зуухны машинч
  • Зуухны туслах машинч, галч

Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 37 иргэн анкет ирүүлснээс 20 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.