АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Хөдөлмөрийн эрүүл мэндийн албаны Ерөнхий эмчийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

Ерөнхий эмчийн орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 80 иргэн анкет ирүүлснээс 9 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.