АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргын орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 73 иргэн анкет ирүүлснээс 7 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.  

Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.