ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022.10.26

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Цагаанцав” газрын доорх усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай хүртэл  үйлдвэрлэлийн усаар хангах ус хангамжийн системийн зураг төсөл боловсруулах ЭТТХК/2022061029  төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Цагаанцав” газрын доорх усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай хүртэл  үйлдвэрлэлийн усаар хангах ус хангамжийн системийн зураг төсөл боловсруулах ажил  болно. 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 

3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 

3.2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.3 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

3.4 Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ирүүлэх;

3.5 Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй зураг төслийн үйлчилгээ үзүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх. /Нэг гэрээний үнийн дүн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна./ 

3.6 Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 оны аль нэг жилийн ижил төстэй үйлчилгээний борлуултын орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. 

3.7  Сүүлийн 3 жилийн буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай  ажилласан байх;

3.8 Багийн ахлагч нь зөвлөх компанийн үндсэн ажилтан байх ба мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, зураг төслийн зөвлөх зэрэгтэй байна. /Баг удирдаж ажиллах багийн ахлагчийг тодорхой бичиж ирүүлэх/

3.9  Багийн гишүүд нь тухайн чиглэлээр 3 дээш жил ажилласан туршлагатай байх бөгөөд зөвлөх үйлчигээ үзүүлэх бүрэлдэхүүнд багийн ахлагчаас гадна зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй инженерүүдтэй байна.

3.10 Зөвлөх багийн ахлагч болон багийн гишүүдийн Диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэх болон чадвар туршлагыг нотолох баримт ирүүлэх.

3.11 Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3.12 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг: ЗТ-3.4, ЗТ-4.4, ЗТ-7.1-ийн аль нэг, усны барилга байгууламжийн зураг төсөл: ЗТ-4.2, ЗТ-6.1-ийн аль нэг тусгай зөвшөөрөлтэй байх.

4. Гадаадын хуулийн этгээд оролцох эрхтэй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 08:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505