ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 28                 

Захиалагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Бага үнийн арга/

 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн хугацааны олборлолтын явцын нүүрсний давхаргын метан хийн судалгааны ажлын мэдээллийг нэгтгэн, цаашид хийх шаардлагатай ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний нэр

Давхацмал ашигт малтмалыг эргэлтэд оруулах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгох ЭТТ/202201429

 

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд: 

2.1 Монгол Улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх;

2.2 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт;

2.3 ШШГЕГ-ын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тухай тодорхойлолт”;

2.4 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өглөггүй байх;

2.5 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны борлуулалтын орлогын аль нэг жилд төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;

2.6 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх; 

/Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу тендер нээсэн өдрөөр татан авч хянан үзнэ./

2.7 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

2.8 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020 он, 2021 он, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;

2.9 Зөвлөхийн багт ажиллах мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, ажил үүргийн хуваарилалт

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл захиалагчаас авч болох бөгөөд мэдүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-512