“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн дараах ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг зарласан.
Эдгээр ажлын байрны орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан бөгөөд нийт 18 иргэн анкет ирүүлснээс 6 иргэн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн.
Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.